Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийг идэж уусан, мөнгө угаасан гэх хэргүүдийн ард нэр нь байнга дуулдаж байдаг Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг монголчууд ичих булчирхайгүй хүн хэмээн дүгнэх болсон. Түүний нэр холбогдсон хэргийг тоолбол уртаас урт жагсаалт гарах байх. Гэсэн хэдий ч тэрбээр уснаас хуурай үлдэж чаддагаараа “Сугардаггүй Сугар” гэх алдрыг хүртсэн гэхэд болно.

Тэрбээр “МИАТ” компанийн экс удирдлагуудын мөнгө угаасан гэх хэрэгт орооцолдсон ч өнөөг хотын  ногоон бүсэд тансаг зэрэглэлийн харшдаа нойр бүтэн хонож байгаа. 

Гэхдээ л холбогдсон хэргээсээ болоод хэвлэлийнхнээс зайгаа барьж, чимээ аниргүй амьдрах болсон Д.Сугар өчигдөр олны өмнө ил гарсан нь "Бөртө чоно" ёслолд оролцсон явдал байв. Тэрээр МҮОХ-ны гишүүнийхээ хувиара тамирчдын баярт оролцож, спортынхонтой нэг өдрийг өнгөрүүлжээ.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж