Х.Тэмүүжин сайд салбарынхаа онцлох хүнээр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин сайд салбарынхаа онцлох хүнээр тодорчээ

АНУ-ын Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснийхээ 20 жилийн ойн хүрээнд улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийгмийн 20 зүтгэлтэнг тодруулжээ. Тэдний нэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүү­жин аж. Түүнийг АНУ-ын Азийн сангийн Монгол дахь салбарынхан засаглал-хууль зүйн салбарын энэ оны онцлох хүнээр нэрлэжээ. Шагналыг Азийн сангийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг өчигдөр гардуулсан. Х.Тэмүүжин сайдын хувьд энэ онд олон номинацид нэр нь дэвшиж байгаа.

Тухайлбал, “Online media awards”-ын шилдэг жиргээчин номинацид түүний нэр өрсөлдөж байсан юм. Гэхдээ тэрбээр хуулийн салбарын талаар мэдээлэл өгөх гэж жиргэдэг гэдгээ дурь­даад өөрийн нэрийг хасахыг хүсч байсан. Харин түүнд Азийн сангаас шалгаруул­сан номинаци “таалагдсан” бололтой.

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж