Саймоны царай муутай хөрөг

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Саймоны царай муутай хөрөг

Шоу бизнесийн могул Саймон Коуэлл Зул сарын баярыг Барбадост өнгөрөөхөөр иржээ. Тэрээр жижигхэн боловч үзэсгэлэнт Барбадосын арлын эрэгт нарлан, биеэ шарсан шигээ элдэв асуудлаас хол тайван амарч яваа аж. Саймоныг энд амарч байх хугацаанд нутгийн нэгэн зураач түүний хөргийг зурж, дурсгажээ.

Гэхдээ Барбадос зураачийн ур дутсан уу эсвэл тэрээр албаар Саймоныг шоглож зурсан уу хөрөг зураг нь үнэхээр царай муутай болсон байна.

Харин Саймон Коуэлл царай нь үрчлээгээр дүүрэн, эв хавгүй цээжтэйгээр дүрслэгдсэн өөрийнхөө хөрөг зургийг  баяртайгаар хүлээн авчээ.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж