НИТХ-ын Төлөөлөгчид хүүхдүүдтэй “Хайрын бэлэг” солилцлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

НИТХ-ын Төлөөлөгчид хүүхдүүдтэй “Хайрын бэлэг” солилцлоо

Өнөөдөр НИТХ-ын 45 төлөөлөгч, Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв–ийн 45 хүүхэдтэй “Хайрын бэлэг” болгон бамбарууш” солилцон бэлэг гардууллаа. Шинэ жилийн баярыг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг НИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид санаачилсан бөгөөд НИТХ-ын Төлөөлөгчид бамбарууш солилцсон хүүхдүүдийнхээ ээж, аав нь болж байгаагаа хэлсэн юм. Хайрын бэлэг болгон солилцож байгаа эдгээр бамбаруушийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг ээжүүд урлажээ.

НИТХ-ын Төлөөлөгчидтэй “Хайрын бэлэг” солилцохоор ирсэн хүүхдүүд нь урлаг спорт, сурлагаараа тэргүүлсэн шилдэг сурагчид юм байна.  НИТХ-ы.н Төлөөлөгчид эдгээр хүүхдүүдийг сургуулиа төгсөн амьдралын их замд хөл тавих үед нь бид дэмжин, тусламж үзүүлнэ гэдгээ хэлж байсан төдийгүй сар бүр уулзалт зохион байгуулж чин сэтгэлээсээ ярилцан, хамтдаа өдрийг хөгжилтэй сайхнаар өнгөрөөж байхаар болжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж