Сайдуудыг огцруулах шаардлагагүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Сайдуудыг огцруулах шаардлагагүй гэж үзэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Гишүүд асуулт асууж, санал хэлсний  дараа  Эдийн  засгийн байнгын хорооноос гаргасан Эдийн  засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлагагүй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн 66 хувь нь дэмжсэн бол  Төсвийн байнгын хорооноос гаргасан Сангийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэсэн томъёоллыг гишүүдийн 64.6 хувь нь дэмжлээ. Ингэснээр хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэж  УИХ-ын чуулганаар шийдвэрлэв.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж