Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

“2014 show party” болно

Шинэ жил ойртож, хүн бүрийн хүлээсэн 31-ний үдэш айсуй. Сонирхолтой нь, шинэ он солигдох мөчтэй зэрэгцэн залууст зориулсан 2014 оны хамгийн анхны шоу болох ажээ. “2014 show party” арванхоёрдугаар сарын 31-ний 22:00 цагаас “Мишээл экспо” төвд болох аж.

“Mongol mix project”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг шоунд урилгаар “Хар сарнай”, “Люмино” хамтлагийн оролцох бол “Mongol  mix project”-ын чадварлаг DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулна. Шоунд 5000  орчим залуус оролцох боломжтой аж.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж