“Краби ФЦ” баг энэ жил Тайландийн хөлбөмбөгийн холбооны хоёрдугаар лиг “Тай дивизион I”-д наймдугаар байрт шалгарсан байна. Тайландын хоёрдугаар лиг “Тай дивизион I” 18 багаас бүрдэж, 34 тойргийн тоглолтын дараа ялагч тодордог байна. Хоёрдугаар лигт эхний гурван байраар шалгарсан багууд дээш дэвшин, Тайландийн хөлбөмбөгийн дээд лиг болох “Премьер лиг”-т тоглодог байна.
Монголын шигшээ багийн довтлогч Алтанхуягийн Мөрөнг гадаадын хөлбөмбөгийн мэргэжлийн лигт тоглох анхны тоглогч боллоо гэтэл үгүй байна. Учир нь, интернэтийн Wikipedia.com сайтад Тайландийн “Краби ФЦ” багийн бүрэлдэхүүнд Цагаанцоожийн Мөнх-Эрдэнэ гэсэн довтлогч байна.Ц.Мөнх-Эрдэнийн талаар тодруулахаар Монголын хөлбөмбөгийн холбоотой холбогдлоо. Харин “Манай холбоонд гадаадын лигт тоглодог хөлбөмбөгчдийн судалгаа, нэрс байхгүй” гэж Монголын хөлбөмбөгийн холбоо мэдээлж байна.
Ц.Мөнх-Эрдэнийн талаар тодруулаад дахин хүргэх болно. Монголын хөлбөмбөгчид ийнхүү гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглохоор боллоо.