Б.Надмидаас цөөн асуултад хариулт авлаа.
-Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа юу?
-Сайн байгаа. Мэс ажилбараар төрсөн учраас одоогоор эхийг Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа. Мөн нэг хүүхдийг нарийн мэргэжлийн эмч нар эмчилж байна.
-Ихрүүд болон ээжтэй нь хэзээ уулзаж болох вэ?
-Манай улсад сүүлийн хорин жилдээ дөрвөн хүүхэд мэндэлж байгаагүй тиймээс манай эмч нар хүүхэд бүрийг тусгайлан эмчилж, хяналтадаа байлгаж байгаа. Хоёр хоногийн дараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал ирж хүүдүүдэд бэлэг гардуулна гэсэн. Тэр үеэр хэвлэлийнхэнтэй ихрүүдийг болон ар гэрийнхнийг нь уулзууулж болох байхаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихрүүдийн төрсөн цаг болон хүйсийг гурван охин нэг хүү гэж худал мэдээлж байгаа. Үнэндээ өчигдөр 11.00 цагийн орчимд гурван хүү, нэг охин мэндэлсэн юм. Мөн ихрүүдийн гэрэл зургийг нэг ч дараагүй байгаа. Цахим ертанцөөр тарсан зураг бол гадаад хүүхдүүдийн зураг шүү гэдгийг онцгойлон хэлмээр байна гэсэн юм.