Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

2013-12-23-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба2012 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн мөн түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна гэж Ус судлалын сектороос мэдээлэв.

Малчид, Ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар цас орж цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2013 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун зүгийн нутгаар, 29-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 29-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж