
2010 оны драфтын шилдэг тавд нэрлэгдэж байгаа сүүлчийн тоглогч бол Весли Жонсон юм. Тэрээр 1987 оны долдугаар сарын 11нд Техас мужийн Корсикана хэмээх жижиг хотод мэндэлжээ. Хүчний довтлгочын байрлалд тоглодог энэ залуугийн биеийн өндөр нь 201 см, биеийн жин нь 93 кг юм байна. Бага байхдаа л маш биерхүү байсан тэрээр Корсиканагийн ахлах сургуулийнхаа багт тоглохын зэрэгцээ дүүргийнхээ шигшээ багт тоглож нэг тоглолтонд 15.2 оноо, 9.7 сба, 4.3 блок шотыг дундажилдаг байсан байна. 2006 онд халах сургуулиа төгссөн Жонсон тэр жилдээ “Лова” гийн их сургуульд элсэн орж шигшээ багт нь тоглож эхэлсэн байна. Сагсан бөмбөг тоглохоос гадна хичээл номондоо тун сайн энэ залуу элсэлтын шалгалт өгч өөрийн хүчээр сургуулдаа орж байсан байна. Весли Жонсонгийн хувьд фрэшмэн буюу NCAA-д орсон эхний жилдээ 31 тоглолтонд оролцож 12.3 оноо 9.7 сба г дундажилж байлаа. Жил ирэх бүрт үзүүлэлт нь сажирсаар байсан энэ залууг маш нэр хүндтэй их сургууль болох “Сиракауз”-ын их сургууль өөрийн болгож чадснаар “Сиракауз Оранж” багт тоглох болсон байна. NBA-ийн драфтад ороход нөхцөл бололцоогоор дүүрэн байсан ч өөрийн боловсролд анхаарч их сургуулиа төгсөөд NBA-ийн драфтад нэрээ өгөх шийдвэр гаргасан байна. NCAA тоглосон хамгин сүүлин жилдээ Жонсон 16.0 оноо, 8.4 сба г дундажилж байсан бөгөөд NCAA-гийн нэгдүгээр багт нэрлэгдэж, сарын шилдэг тоглогчын шагналыг хэд хэдэн удаа хүртсэн байна. Энэ залуу хэрвээ судлаачдын үзэж байгаагаар драфтын 5-р гарвал “Сакрамэнто Кингс” багт очих бололцоотой байгаа юм.