Ц.Нямдорж: Хэлэх үг алга

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Хэлэх үг алга

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ парламент дотроо хамгийн их шүүмж, хатуухан үг чулууддаг гишүүдийн нэг. Тэгвэл Ц.Нямдорж гишүүн өнөөдөр асуух асуулт, хэлэх үггүй болсон талаараа хэллээ. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр толгой сэгсрэн хэлсэн үгэндээ тэрээр,  “Монгол Улсын эдийн засаг хүндэрч байна, хөрөнгө оруулалт буурсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэж яриад байгаа, судалгааг нь гаргаж байгаа бүх хүмүүс худалч. Харин энэ 16 сайдаа арьсаараа хамгаалаад сууж байгаа олонхийн гишүүд үнэн ярьж байгаа юм байна. Үнэнийг хэлэхэд, олонхийн гишүүд сайд нараа хамгаалж байна. Сайд нараа хамгаалж байгаа хүмүүсээс бусад нь бүгд худалж болж таарлаа. Тиймээс хэлэх үг ч алга, асуух асуулт ч алга” гэв.

Заргач, хэрүүлчээрээ алдартай Ц.Нямдорж гишүүн аргаа барсан бололтой.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж