Белорусь улсын нийслэл Минск хотноо болсон Казах Курес барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Арванхоёрдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болсон дөрөв дэх удаагийн Казах Курес барилдааны ДАШТ-д 28 орны тамирчин оролцсон байна. Тэмцээний ялагч алтан медаль, 1000 ам.долларын шагнал хүртжээ. Энэ удаагийн ДАШТ-ийг зургаан алтан медаль хүртсэн Казахстан баг тамирчид тэргүүлжээ.
Б.БИЛЭГ