Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Э-ийн шарилыг авчрахаар ар гэрийнхэн нь долоо хоногийн өмнө Малайзыг зорьсон юм. Талийгаачийн шарилыг онгоцоор тээвэрлэх боломжгүй байсан тул тухайн улсад үйл ажиллагаа явуулах буяны байгууллагын тусламжтай чандарлаж, ар гэрийнхэн Монголдоо иржээ.
Тэд уг хэрэгт мөрдлөг явуулж байгаа Малайз улсын цагдаагийнхантай уулзаж, хэрэг болсон газар очсон байна. Малайзын цагдаагийн байгууллагаас “Хэргийг дөнгөж шалгаж байгаа учир ямар шалтгаанаар амиа алдсаныг одоо хэлэхэд эрт байна” гэжээ. Талийгаачийн ар гэрийнхэнтэй хамт Монгол Улсаас томилогдсон ажлын хэсгийнхэн явсан бөгөөд хэргийг үнэн шударгаар шийдвэрлэхийг хүссэн байна.
С.СҮРЭН