Хотын удирдлагууд “жижигт” дуртай

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Хотын удирдлагууд “жижигт” дуртай

Манай хотын удирдлагууд маш ажилсаг, хичээнгүй хүмүүс бололтой. Тэд аливаа асуудалд жижиг, том гэлтгүй анхаарлаа тавих болсны нэг жишээ хогны машины дууг солих.  

Хот тохижилтын газрын хогны машины дуу чихэнд чийртэй байна гэсэн гомдлын мөрөөр түргэн шурхай арга хэмжээ авч байгаад нь баярламаар.  Дарга нар хогны машины аяыг сольж, “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг эгшиглүүлэхээр болжээ.

Хотын дарга нарын энэ мэт жижиг сажиг зүйлийг анхаарлынхаа гадна өнгөрөөхгүй өөрчилж байгааг шүүмжилжсэн зарим хүмүүс микро төвшний жижигхэн асуудлуудтай ажиллаж байхаар макро төвшнийхөө асуудлыг шийдээсэй хэмээн ундууцаж байгаагаа илэрхийлэх болсон гэх. Утаа униар нь найгаа алдаж, хотын зарим цэцэрлэгүүд мөсний хөндий шиг байранд үйл ажиллагаа явуулж байхад  хогны машины аятай зууралдаж суудаг ямар завтай хүмүүс вэ гэж бухимдаж байгаагаа нуухгүй байгаа бололтой. Ажлын томыг биш жижгийг нь шүүрэх болсон хотын дарга нарын тархи ийм л зүйлд илүү сайн ажилладаг  юм шиг ээ.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж