
Хөлбөмбөгийн дэхлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид болон Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөгжөөн дэмжигчдийн зохисгүй үйлдлийг хязгаарлах зорилгоор ДАШТ зохиогдож байгаа таван цэнгэлдэх хүрээлэнгийн хамгаалалтыг чангатгах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг өчигдөр гаргаж, шууд тэр оройдоо Испани, Швейцарийн багуудын тоглолтын үеэр цэнгэлдэхийн хамгаалалтын ажилтнууд дээр нэмэлт хүч болон нулимс асгаруулагч, резинэн сумтай буугаар зэвсэглэсэн цагдаагийн албан хаагчид очсон байна. Ийм шийдвэр гаргасан явдалд цэнгэлдэхийн эргэн тойронд байгаа жижиг худалдаачид ихэд дургүй байгаагаа илэрхийлэн эсрэгүүцэл үзүүлсэн байна. Ямартай ч тааруухан зохион байгуулалттай болж байгаа тэмцээнийг зохион байгуулагчид ийм шийдвэр гаргасан нь хөгжөөн дэмжигчдэд огтхон ч таалагдаагүй бололтой.
Г.Баярмөнх
Score Studio