Дарангуйлагчийн хүү Тогогийн Еранхийлөгчөөр сонгогдов

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Дарангуйлагчийн хүү Тогогийн Еранхийлөгчөөр сонгогдов

Тогогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн  ялагчаар өнөөгийн төрийн тэргүүн Фор Гнассингбе зарлагдлаа. Того улсын Сонгуулийн хорооны мэдээгээр ням гаригт шилжих шөнө тэрээр сонгогчдын 60 гаруй хувийн санал авчээ. Сөрөг хүчний нэр дэвшигч Жан-Пьер Фабре 34 орчим хувийн санал авсан байна. Тэрээр сонгууль будлиантай болсон гэж мэдэгджээ. Түүний талын 300 орчим хүн жагсаал хийх гэсэн боловч цагдаагийнхан нулимас асгаруулах хий хэрэглэн тэднийг тараасан байна. Африкийн баруун эргийн энэ улсын Ерөнхийлөгчийг таван жилээр сонгодог ба  хэдэн ч удаа сонгогдох эрхтэй. Фор Гнассингбеөөрийн нцнг  38 жил засгийн эрх барьж байсан дарангуйлагч Эйадем Гнассингбег нас барсаны дараа 2005 онд засгийн эрхэнд гарч ирсэн юм. Түүнийг засгийн эрхэнд гаргасан сонгууль зөрчил ихтэй болсон ба тэр үеэр сөрөг хүчнийхэний 400 орчим хүн амиа алдсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж