Голландын хувцастай пиво сурталчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Голландын хувцастай пиво сурталчилжээ

Иоханнесбургийн цагдаагийн газар улбар шар өнгийн богино даашинзтай хоёр эмэгтэйг Нидерланд болон Данийн шигшээ багуудын тоглолтын үеэр барьж саатуулсан байна. Энэ хоёр эмэгтэй нь Ай ТВ-ийн Роберт Ийрл гэх ажилчнаас тус тоглолтын тасалбарыг авч, нийтдээ 30 гаруй модель эмэгтэйд ийм хувцас өмсүүлэн цэнгэлдэх рүү оржээ. Гол зорилго нь Нидерландийн пивоны “Бавари” компанийн сурталчилгааг хийх зорилготой байсан байна.Эдгээр 30 эмэгтэйг олны анхааралд өртүүлж, үүгээрээ пивоныхоо борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой байжээ. Гэвч ОУХБХ Бадвайзер пивоны компанитай албан ёсны гэрээ хийж хамтран ажиллахаар болсон учир бусад пивоны компаниудын иймэрхүү сурталчилгаануудаас хамгаалах үүрэг хүлээдгийн дагуу дээрх арга хэмжээг зохион байгуулсан хоёр эмэгтэйг саатуулсан гэнэ. Гэвч тэднийг удалгүй сулласан бөгөөд ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэнэ. Харин эдгээр эмэгтэйчүүдэд тасалбарыг өгсөн Ай ТВ-ийн ажилтан Роберт Ийрл Бавари компаниас ямар нэгэн мөнгө хахууль аваагүй гэж одоог хүртэл мэдэгдэж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж