Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд аж ахуйн нэгж байгууллагууд татварын шалгалттай холбогдох гомдол гаргаж, хууль бус татварын шалтгалтаас татгалзахыг нийт бизнес эрхлэгчиддээ уриалжээ. Гааль, татварын байгууллагууд байцаагчиддаа тусгай үүрэг даалгавар өгч, бизнесийнхний үйл ажиллагаанд элдэв шалтаг, шалтгаанаар хяналт шалгалт хийх замаар заавал ямар нэгэн алдаа дутагдал олж илрүүлэн, торгууль, алданги тооцох, дарамтлах явдал ихэссэн ажээ. Өнөө цагт бизнесийн орчин тогтворгүй, валютын ханш эрс өссөн, инфляци нэмэгдэж, гадаад дотоод зах зээлийн нөхцөл байдал муудаж байхад элдэв татварын шалгалтаар шахаж, торгууль ногдуулж буй тул нийт бизнес эрхлэгчид аливаа хүнд суртал, дарамтыг эсэргүүцэх эрх бий гэдгийг ийнхүү салбарынхандаа сануулжээ.
Б.МИШЭЭЛ