15 дугаар сургууль шинэ номын сантай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

15 дугаар сургууль шинэ номын сантай боллоо

Энэ хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн багш ажилчид хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангах, тэдний авъяасыг нээн илрүүлж хөгжүүлэх талаар хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Тэдний нэг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн номын санч Г.Бамуурагчаа нь “Үлгэр жишээ номын өргөө-2013” төсөл бичиж тав тухтай, тохилог номын сантай боллоо.

Уг төслийг Тайваны гэр бүл, хүүхэд залуучуудыг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар санхүүжүүлж, гүйцэтгэгчээр “Finish Line” ХХК идэвх санаачлагатай ажиллалаа. Төслийн хүрээнд 19,8 сая төгрөгийг тохижилтын ажилд зарцуулсан ба 2 сая төгрөгийн үнэ бүхий 200-гаад ном хэвлэл, 1,5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг  тус сургуулийн багш, сурагчдад бэлэглэв. 2013 оны 12 дугаар сарын 20-нд төслийн хэрэгжүүлэгч байгууллага номын өргөөг сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Тайваны гэр бүл, хүүхэд залуучуудыг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ли Куи Пин, мэргэжилтэн Хуян Вен Фан, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг,  мэргэжилтэн Д.Гантулга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганганбайгаль болон тус сургуулийн удирдлагууд, багш, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.

Эх сурвалж: www.khanuul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж