Боксын нээлттэй тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Боксын нээлттэй тэмцээн боллоо

Баян-Өлгий аймгийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах боксын нээлттэй тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-нд аймгийн ССАЖГ-ын “Б” зааланд боллоо. Тэмцээн дөрвөн багийн 100 гаруй тамирчин 16 жинд өрсөлдсөн юм.

Тэмцээнийг анх удаа охидын хоёр жингийн ангиллаар явуулжээ. Тэмцээнд хөрш зэргэлдээ Ховд аймаг болон Улаанбаатар хотын “Улаан арслан” клубийн тамирчид ирж оролцсон юм.

ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД

Эрэгтэй, бага нас

32 кг: 1.Н.Сабидолда
34 кг: 1.А.Жандос
37 кг: 1.Б.Буяндалай (Ховд)
40 кг: 1.А.Гарифолла
44 кг: 1.А.Абдулмажид
46 кг: 1.Б.Жанибек (Ховд)

Охид. 44 кг: 1.Б.Нуржамила (Улаан арслан)
51 кг: 1.Т.Саранчимэг

Эрэгтэй, ахлах нас

44 кг: 1.Т.Тилекберген
46 кг: 1.Ш.Бахыт
49 кг: 1.Б.Алтай
52 кг: 1.К.Худайберген
56 кг: 1.Ж.Нурбек
60 кг: 1.А.Бахытбол
64 кг: 1.М.Еркинбек
69 кг: 1.Х.Есенкелди

Тэмцээний шилдэг боксчноор Б.Нуржамила, К.Худайберген, өсөх ирээдүйтэй тамирчнаар Х.Есенкелди, техниктэй боксчноор Ж.Нурбек, дайчин боксчноор Ш.Бахыт нар шаргарлаа.

Мөн аймгийн ССАЖГ-ын дарга Х.Хайнар боксын спортын хөгжилд хувь нэмрээ оруулсан Б.Сүрэнхүү, ОУХМ С.Бекет, СМ Ж.Бөкенбай, Х.Заманбек зэрэг үе үеийн ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлж дурасгалын цом, өргөмжлөлөөр шагнав.

Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж