Эдгээр олон арга хэмжээний нэг нь улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит шигшмэл бөхчүүдийн барилдаан юм. Уг барилдаанд тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан хүчит бөхчүүд зодоглодог уламжлалтай. Түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом” гардуулдаг нэр хүндтэй уг барилдаанд хүч үзэх 128 бөхийн тоонд орох боломжтой өндөр чансаатай 192 бөхийн нэрийг Үндэсний бөхийн холбооноос гаргажээ.
Шигшмэл бөхчүүдийг чансаагаараа улсын заан Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Н.Батсуурь, улсын заан Б.Батмөнх, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Б.Пүрэвсайхан, улсын начин Р.Пүрэвдагва, улсын харцага Э.Оюунболд, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Э.Энхбат, улсын начин Л.Цэрэнтогтох нар тэргүүлж байна.
Бөхийн барилдаан энэ арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм.