М.Энхболд гомдлоо тайлав

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

М.Энхболд гомдлоо тайлав

Тэрээр намын даргын ажлаа аваад удаагүй ч 21 аймаг сумдад ажиллаж, орон нутгийн иргэдтэйгээ уулзаж санал бодлоо солилцоод ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзаж, гомдлоо тайлав. Засгийн газрын үйл ажиллагаа, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайдын албыг хашиж байсан туршлагатай сайд нартай санал солилцлоо.

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, Засгийн газар дотроо хариуцлага тооцох саналуудыг удаа дараа хүргэж байсан ч Засгийн газар тоохгүй байсан учраас ийнхүү сөрөг хүчний үүргээ биелүүлж, Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох саналыг хүргүүлснээ үе үеийн сайд нарт  учирлаллаа.

Ш.ОЧ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж