“Майами Хит”-ийн Дуэйн Уэйд сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

“Майами Хит”-ийн Дуэйн Уэйд сүй тавьжээ

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн тоглогч Дуэйн Уэйд удаан хугацаанд үерхсэн найз бүсгүйтэйгээ сүй тавьжээ. Дуэйн Уэйд өнгөрсөн амралтын өдрөөр жүжигчин найз бүсгүй Габриэль Юнионд  8.5 кратын алмаазан шигтээтэй бөгж барин өмнө нь сөхөрч, санал тавьсан гэнэ. “Майами Хит”-ийн одын сонгосон сүйн бөгжийг үнэт эдлэлийн “Беверли Хиллзийн Жэйсон” компанид үйлдвэрлэсэн бөгөөд ойролцоогоор сая ам.долларын үнэ хүрэхийг эх сурвалжууд мэдээлжээ. Дуэйн Уэйд дурлалт бүсгүйнхээ сэтгэлд нийцсэн сүйн бөгж сонгохыг тулд олон сар үнэт эдлэлийн компаниудыг судалсан гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж