Улсын Дээд шүүхийн өнөөдрийн 15.00 цагийн хуралдаанаар “Чингис хааны нам"-ыг бүртгүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Улс төрийн намын тухай хуулиар намын нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болдог аж. Яг одоогоор Улсын Дээд шүүхэд 22 нам бүртгүүлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Чингис хааны нам” гэх намыг бүртгэвэл 23 намтай болох юм.
Э.ЭНХ