“Галзуу хурд 7” 2015 онд үзэгчдэд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

“Галзуу хурд 7” 2015 онд үзэгчдэд хүрнэ

Гол дүрийн жүжигчин Пол Волкер автын ослоор нас барснаар зураг авалт нь түр зогсоод байсан “Галзуу хурд 7” кино ирэх 2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох  гэнэ. Энэ тухай “Галзуу хурд 7” -д тоглож буй жүжигчин Вин Дизель “Facebook”  хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүнчлэн тэрээр Пол Волкертой хамгийн сүүлд хамт авахуулсан зургаа “Facebook”  хуудсандаа тавьж, түүнийг дурссан байна. “Universal Pictures” компанийн зүгээс  “Галзуу хурд 7” кинонд Пол Волкерийн оронд дүү Кодиг нь тоглуулахаар болж, зураг авалтыг саяхнаас дахин эхлүүлээд буй аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж