ЗХУ-ын бригадын генерал, самбо, жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч асан Асламбек Аслахановын нэрэмжит самбо бөхийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Москва хотод боллоо. Иван Ярыгиний нэрэмжит спортын ордонд болсон тус тэмцээнд 15 орны 119 тамирчин есөн жинд өрсөлдөв. Манай улсаас эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд самбо бөхийн дэлхийн аварга “Хүч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Т.Баттөгс оролцож алтан медалиар энгэрээ мялаажээ.
Б.ЗУЛ