Монгол тахиаг хэрэглэгчид амталлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Монгол тахиаг хэрэглэгчид амталлаа

Монголчууд өөрсдийн гараар өсгөсөн тахианы мах хэрэглэх боломжтой болоод хэдхэн сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ. Шинэ жилийг тохиолдуулан  Оргио брэнд нь тогооч Мөнгөөтэй хамтран “Cook show”-г өнгөрсөн Баасан, Бямба гарагуудад Хан-Уул дахь Номин бөөний салбарт зохион байгууллаа. Уг шоуны үеэр бүсгүйчүүд маань Монголдоо өсгөсөн тахианы махаар баярын зоог хэрхэн бэлдэх талаар тогооч Мөнгөөгөөс шууд зөвөлгөө авч, түүний гарын хоолыг амтлахаас гадна “Оргио” брэндийн Налайх дүүрэгт байрладаг үйлдвэрлэл болон байгалийн гаралтай тэжээлийн талаар мэдээлэл авч бодитоор үзэн генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн хэрэглэх болсондоо сэтгэл хангалуун үлдсэн юм.

“Оргио” брэндийн тахианы махыг та хүнсэндээ хэрэглээд үзээрэй. Монголчууд бидний өөрсдийн хөдөлмөрөөр бий болсон баталгаатай Монгол бүтээгдэхүүний маань шүүслэг, зөөлөн амт танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Эрүүл Монголын ирээдүйн төлөө …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж