Онцолбол, өнгөрсөн 11-р сард Сингапур, Хонг Конгд болсон “The Economist-Дэлхий 2014” хэвлэлийн “The World In 2014-Gala Dinner” буюу Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтанд Монгол улсын Ерөнхийлөгч хүндэт зочноор оролцож, илтгэл тавьжээ. Чуулга уулзалтаас гарсан эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудал болоод орон орны төлөөлөл эрхэмүүдийн ирэх оны талаар сэтгэл сэргээм мөн ухаарал өгөхүйц үзэл бодол, санал санаачлагыг уншигчиддаа хүргэхээс гадна дэлхийн эдийн засаг, улс орнуудын судалгаа, бизнесийн нөхцөл байдал түүний мөн чанар, хэтийн төлөв, чиг хандлагын талаархи бүтэн жилийн урьдчилсан мэдээ мэдээлэл сэтгүүлд багтах юм байна. Мөн хэвлэлийн “Дэлхий дахин, Эрх баригчид, Он тоолол, АНУ, Их Британи, Хятад, Африк, Ойрхи Дорнод, Монгол” зэрэг байнгын булангуудад 2013 оны ерөнхий дүн шинжилгээ, 2014 онд гарах хувьсал өөрчлөл, хөгжил дэвшил, шинэ сонголт, шийдвэр улмаар биелэлээ олох аливаа үйл явцын тухай таамаглал, дүгнэлтүүд орно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хонконгд болсон “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцсон мэдээллийг доорх хаягаар үзнэ үү: http://www.president.mn/mongolian/node/3725
Монгол Улсын Ерөнхийлөгч Сингапур болсон “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцсон мэдээллийг доорх хаягаар үзнэ үү: http://www.president.mn/mongolian/node/3721
The Economist группээс олгосон онцгой лицензийн хүрээнд “Баялаг Мэдээ Сэтгүүл” ХМХ нь “The Economist-Дэлхий 2012”, “The Economist-Дэлхий 2013” жил тутмын тусгай дугааруудыг хэвлэн нийтэлж, энэ жилийн “The Economist-Дэлхий 2014” хэвлэлийг дэлхийд алдартай сэтгүүлч, нийтлэлчдийн бэлтгэсэн мэдээ мэдээллийн багтааж, 300 нүүртэйгээр 6000 хувь хэвлэнэ гэнэ.
Өрнөх үйл явдал, өөрчлөлт болон нарийн тооцооллыг агуулсан тус сэтгүүлийг та уншиж өөрийн бизнесийн ирээдүй, ирэх оны чиг баримжаагаа аваарай.
Зар сурталчилгаатай холбоотой асуудлыг wealth_news@bayalagmedee.mn, subscription@bayalagmedee.mn, цахим хаяг холбогдоно уу.