Бямба гаригт агаараас хийсэн довтолгооны явцад Пакистаны талибуудын лидер Маулана Факир Мохаммедыг усгалаа гэж Пакистаны ЛХЯ-ны төлөөлөгч мэдээлэв. Пакистаны нисэх хүчний нисдэг тэрэг талибын 16 дайчид нуугдаж байсан нууц байрөнд цохилт өгөн тэднийг устгажээ. Шуурхай мэдээллээр Маулана Факир талибын өөр нэг өндөр тушаалтантай хэлэлцээр хийж байсан гэнэ. Удалгүй түүний мөхлийг шалган шинжилсний дараа албан ёсоор зарлах ажээ. 2010 оны эхээр устгагдсан Хакимулла Мексудыг тэрээр орлосон юм. Гэвч Маулана Факир Мохаммад Пакистаны талибуудын лидер биш орлогч нь байсан гэж АР агентлаг мэдээлсэн байна.