Гэрээгээр ажиллахаар бүртгүүлэгчдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Гэрээгээр ажиллахаар бүртгүүлэгчдийн анхааралд

Өнгөрсөн сарын 17-19-ний өдрүүдэд аймаг, дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд бүртгүүлсэн  БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд энэ сарын 27-ний өдрийн өглөөний 9.00 цагт солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд доор дурьдсан хуваарийн дагуу хамрагдах болохыг Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс мэдээллээ.











 

Шалгалт авах газар

Шалгалт авах газрын хаяг

Холбогдох утасны дугаар

Шалгалтанд орох тасалбарын дугаар

Шалгалтын байранд ирэх өдөр, цаг

1

2-р дунд сургууль

УБ хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол

11-350133

10000001 ~ 10001027

2010 оны 6 дугаар сарын 27-ний
өдөр 9:00 цаг

2

3-р дунд сургууль

УБ хот, 9-р хороо, 7-р хороолол, их тойруу

11-350242, 11-350243

10001101 ~ 10001810

3

6-р дунд сургууль

УБ хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол

11-326229, 11-325027

10001811 ~ 10002697

4

13-р дунд сургууль

УБ, Баянгол дүүрэг, 13-р хороо, Хасбаатарын гудамж

11-300819

10002698 ~ 10003707

5

18-р дунд сургууль

УБ хот, Хан-Уул дүүрэг

 

10003708 ~ 10004371

6

20-р дунд сургууль

УБ хот, Баянгол дүүрэг, 4-р хороо

21-245043

10004372 ~ 10005426

7

23-р дунд сургууль

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

11-318002, 11-327406

10005427 ~ 10006237

8

24-р дунд сургууль

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо

11-327158

10006238 ~ 10006991

9

31-р дунд сургууль

УБ хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо

70112281

10006992 ~ 10007576

10

5-р дунд сургууль

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, бага тойруу

11-326187

10007577 ~ 10008148

11

44-р дунд сургууль

УБ хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол

11-454462

10008149 ~ 10009133

12

47-р дунд сургууль

УБ хот, Баянгол дүүрэг, 19-р хороо

11-300957

10009134 ~ 10009980

13

50-р дунд сургууль

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо

11-325013

10009981 ~ 10010753

14

21-р дунд сургууль

УБ хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол

70150532

10010754 ~ 10011537

15

"Ирээдүй" цогцолбор дунд
сургууль, II ахлах сургууль

УБ хот, Сонгинохайрхан дүүрэг

 

10011538 ~ 10012168

16

"Оюуны Ундраа" цогцолбор
сургууль

УБ хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол

70111482

10012169 ~ 10013582

17

"Сэтгэмж" дунд сургууль

УБ хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, 3-р хороолол

11-362577

10013583 ~ 10014368

18

Худалдаа, Үйлдвэрлэлийн дээд
сургууль

УБ хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо

11-314334, 11-310260

10014369 ~ 10015000


Жишээ нь: Шар тасалбарын 10013600 дугаартай иргэн нь хуваарийн дагуу "Сэтгэмж" дунд сургууль дээр шалгалт өгөх юм байна.

Шалгалт өгөх хугацаа 70 минут байх ба сонсох дасгалыг эхний 30 минутад, унших дасгалыг 40 минутад хийх ёстой. Иймээс шалгалт өгөхөөр ирсэн иргэд заасан цагт хоцролгүй ирэх шаардлагатай аж.
Мөн шалгалтанд орохоор ирсэн иргэд доорхи зүйлсийг анхаарахыг сануулж байна. Үүнд:
 
1. Шалгалтыг зөвхөн хуваарилагдсан сургууль дээр очиж өгнө.      
2. Шалгалт өгөх өдрийн өглөөний 9:00 цагаас хоцорч ирсэн тохиолдолд шалгалтын байранд оруулахгүй      
3. Шалгалт өгөх хүмүүсийг бичиг баримтын зурагтай нь тулгаж шалгах учир шалгалт өгөх хүмүүс заавал иргэний үнэмлэхтэй ирнэ.      
4. Шалгалтын асуултын хариуг бөглөхдөө зөвхөн хар өнгийн үзгэн бал, балаар бөглөнө.      
5. Шалгалт өгөх үедээ гар утас, чихэвчний хөгжим хэрэглэхийг хориглоно. /Шалгалтын хугацаанд гар утсаа шалгалтын комисст хураалгана/      
6. Шалгалт өгөх явцдаа элдэв зөрчил /согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн, гар утас, чихэвчний хөгжим ашиглах, хуулах, өөрийнхөө өмнөөс хүн оруулах зэрэг/ гаргасан тохиолдолд шалгалтыг хүчингүйд тооцож, цаашид 2 жилийн хугацаанд шалгалт өгөх эрхийг нь хасах болно.  

 Дэлгэрэнгүй мэдээллийг "Гадаадад ажиллах хүч илгээх төв" төрийн өмчит ХХК-ний  7013-8787, 7011-1299, 11-310949 утсаар авч болох юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж