Бөхтэй, “ABBA”-тай амралтын өдрүүд

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Бөхтэй, “ABBA”-тай амралтын өдрүүд

“Туулай дандаа харайж явдаг. Ердөө 8 насалдаг. Нохой үргэлж гүйж явдаг, 15 жил. Яст мэлхий зүгээр хэвтээд 150 насалдаг манайхаан амраарай”  гэсэн жиргээчдийн амралтын өглөөний мэндчилгээгээр энэ өдрийг тоймлон хүргэе. Амралтын өдөр болоод ч тэр үү жиргээчид ажил хэргээс татгалзан, бие биедээ зөвлөгөө өгч, улс төржөөгүй яриатай амралтын өдрүүд байлаа.

Амралтын өдөр буюу ням гаригт Монголын Үндэсний бөхийн холбоо, “АПУ” хувьцаат компанитай хамтран зохион байгуулж буй хүчит 256 бөхийн барилдаан  болсон. Энэ барилдаан жиргээчдийн дунд өрнүү яриа дэлгэв.

-Zorigt Oyunsuren ‏@zorigt23. А.Сухбат шиг ам ухаан заль овсгоо самбаа хурдтай бөх хэзээ төрөх бол доо

-Баyaraa ‏@khbatbayar2013. Санжаа ч яахав дээ, заалны л бөх юм даа.

– D Uuga‏@UugaD. Ер нь барилдааныг нь хараад байхад их жудаггүй хэрүүл хийсэн, маргасан, онцгүй байсан. Сүүлийн үед гайгүй болсон юм шиг.

-П.М ‏@pmardai. Эрхэмбаяр аварга элдэв дээдийн их зан байхгүй ёстой байгаараа байдаг сайхан бөх . . .

-Аанхаа ‏@Aanxaa22 Dec
Ер нь 4 түрүүлсэн мөртлөө Дархан аварга болоогүй нь ганц Өсөхбаяр байх. Далай аварга гэж сонин цол өмнө байгаагүй, Өсөхөө Сүхбат нар л авсан

-П.М ‏@pmardai22 Dec
Сүүлийн үеийн бөхчүүлээс ёс зүй жудагтай нь Эрхэмбаяр аварга бна. Мань эр тарваганд дих дуртай.Намайг төмөр граждаа дуудаад л хамт иддэг

-амь ‏@BChoijoo. баян хонгорт гадны бөх барилдхаа байсан гэсэн шд кккк дараа даншиг гэж зарлахаа болиох байх

Амралтын өдөр эрчүүд бөх ярьж, бөхийн чансаа, хэн хэний хү түрүүлэв вэ гэж санаагаа уралдуулж байхад бүсгүйчүүд маань амралтын өдөр хийсэн хоол болон бие биетэйгээ мэдээлэл солилцож, хүүхэд насаа дурсаж, амралтаа өнгөрүүлэв.
-Н.Болормаа PBM ‏@TVBoloroo. жирийн нэг сайхан уужуу ухаантай, холыг харсан, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг язгууртан гэж хэлдэг байх.

-Алтан. Алим. ‏@altanalim. Эмэгтэйчүүд хошин шогийн мэдрэмжтэй эрчүүдэд илүү дуртай.Учир нь ухааны цар, шударга байдал энэ мэдрэмжтэй холбоотой юм.

-#зөв хүнтэй үг ярих зүгээрл алт олох #зөв үйл сайхан сэтгэл зүгээрл жаргалд хүрэх #зөв идээ монгол хүнс зүгээрл эрүүлд хөтлөх

-@mungundalai1 Хүмүүс бид Мөнгөтэй байхдаа, Эрх мэдэлтэй байхдаа Аз жаргалтай байдаг биш Харин Хайрлаж, Хайрлуулж байхдаа л Аз жаргалтай байдаг !
-altannarl ‏@altannarl22 Dec хүн ер нь нэг насаараа л сурч, "гэрийн даалгавар" хийсээр жаргадаг байх

-Мөнхбаясаа ipost.mn @mglbayas. Түүх бидэнд ганц ч үг хэлэхгүй, буруу тийш нь гуйвуулсан ч хариу өгөхгүй мөнхөд чимээгүй оршдогоороо дэндүү хатуу юм…

Харин амралтын өдрүүдэд огцруулах сануулга авсан Н.Батбаяр сайд нэгэн шинэ жилд ABBA хамтлагийн дуучдыг нэг удаагийн шинэ жил дээр 30 мянган евро төлж дуулуулсан гэсэн жиргээ, зурагтай явж байв. Гэвч энэ нь үнэн худлаа гэсэн олон янзын таамагийг жиргээчдийн дунд өрнүүлсэн юм. Жиргээчдийн хэлж буйгаар алдарт  ABBA хамтлаг бус тэднийг даган дууриадаг Английн хамтлаг гэсэн шүү. Гэвч гадаадын нэг хамтлагийг авчрахын тулд 30 мянган евро зарцуулдаг Н.Батбаяр сайд ч овоо юм аа. Тэгээд болоогүй Архангай аймгийнхаа нутгийн шинэ жил дээр гэсэн шүү.

-Жавзмаа МӨНХЖАРГАЛ‏@mgl_pr.Алдарт АВВА Монголд иржээ гээд байхад та нар итгээгvй дээ Портуун сайд 30 мянган еврогоор ганц шинэ жилд дуулуулжээ.
-Tsogbadral ‏@Tsogbadral. @mgl_pr худлаа гдг нь ойлгомжтой бх

-Али ‏@aligermaa. guu blgu dee
-З.Уянга ‏@uka86mn. @mgl_pr gants shine jild duuluulchihaad butsaagaad yavuultsiin bish biz dee????

-Х.Aлeксандр. ‏@Tomah888888. АВВА нэг 30мянган еврогоор улс дамжин тоглоод байдаггүй байхаа
-Мөнхтөр ‏@munkh_b. гэхдээ анхны 4 биш дууриаж дуулдагууд нь.

Амралтын өдрүүд бөхтэй, ABBA-тай өрнөв. Харин энэ долоо хоногт жиргээчид юуг онцлох бол.

Тоймлосон: Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж