Путин хуучин асуудлаасаа салж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.22-нд нийтлэгдсэн

Путин хуучин асуудлаасаа салж байна

Тойм: Ихээхэн эрх мэдэлт Путин хуучин асуудлаасаа салж байна

Ходорковскийг чөлөөлсөн нь Путины сул доройн шинж биш. Харин ч тэрээр өмнө байгаагүйгээр хүчтэй болсон хэмээн Инго Маннтойфель үзэж байна.

Москвад үргэлжилсэн дөрвөн цагийн хэвлэлийн бага хурлын дараа Михиал Ходорковскийд өршөөл үзүүлэх гэж байгаа тухайгаа Путин хэлж өөрийн амлалтыг биелүүллээ.

"Pussy Riot" поп хамтлагийн гишүүд, "Arctic Sunrise" хөлгийн багийнхнийг сулласнаар Путин сүүлийн жилүүдэд түүний засаглалыг шүүмжилж байсан хүмүүсийн амыг хаажээ.

Инго Маннтойфель

Ходорковский, Pussy Riot хамтлагийнхан ба Arctic Sunrise хөлгийн багийг хорьсон зэрэг нь барууны шүүмжлэлийг ихээхэн гаргасан. Тэдний баривчилгаа нь улс төрийн өнгө аястай шүүхийн дураар ажилласан хэрэг болон Оростой хамтран ажиллахад нь гол саад болж байлаа.

Сочийн өмнө хурцадмал байдлыг намжаах

Барууны талархлыг  хүлээх хүсэл нь Сочид болох  өвлийн олимпийн тоглолтын хүчин зүйлээс үүдэлтэй нь мэдээж. Ерөнхийлөгч Путин дэлхийд Оросын имижийг сайжруулан өөрийн орныг шилдгээр харуулах хүсэлтэй. Үүний гол саад нь эрх баригчдыг шүүмжилдэг улс төрийн эсрэг талынхныг баривчлан хорих болсон юм.
 
Ходорковский, Pussy Riot  ба Arctic Sunrise хөлгийнхөнд өршөөл үзүүлсэн нь Барууныхны шахалт эсвэл Путины сул доройн үзүүлэлт гэж үзэх нь алдаа  болно. Гол шалтгаан нь өөр. Владимир Путин, нэн ялангуяа энэ онд дотоод, гадаадын бодлогодоо засаглалын оргилдоо байгаа. Тиймээс ч тэрээр хуучин улс төрийн асуудлуудаасаа нэг мөр салахаар шийдсэн нь энэ юм.

Засаглалынхаа оргилд

Сноуден, Сири, Украин зэрэг нь Путины үзэж буйгаар түүний гадаад бодлогын энэ өнгөрч буй оны гол амжилтууд болж байна. Түүний байр суурь өмнө байгаагүйгээр хүчирхэг байна. Тэрээр улсын болон засаглалд мөн чухал  бизнес, хэвлэл мэдээлэлд хатуу хяналтаа тогтоож чадлаа. Түүний национал-консерватив үзэл санаа улс төрийн хөтөлбөр нь болоод Оросын хүн амын ихэнхийн дэмжлэгийг авч чадав. Энэхүү үзэл суртлынхаа хувьд түүний засаглалын үндсэн тогтвортой байдлыг хангаж байна. Эдийн засгийн зогсонги байдлын улмаас нийгмийн зарим хөтөлбөрүүдийг  хямагдсан ч  түүний засаглал тогтвортой хэвээр байна.

Уламжлалын консерватив үнэт зүйлсийг Орос тунхагласан нь олон улсын төвшинд түүний нөлөөг нэмэгдүүлэв. Жилээс жилд л Баруун Орост хандан Европын үнэт зүйлийг дагахыг уриалж ирсэн. Христийн үнэт зүйлсийн өөрийн онцлогтой баримтлалаараа Путин одоо довтолгоонд орж байна. Зөвлөлт задарснаас хойш тэр Оросын улс төрийн үзэл баримтлалыг анхлан бүрдүүлж чадсан нь гадаад, дотоодод нь дэмжигчидтэй болж буйг илтгэв.
 
Үүндээ тулгуулан, улс төрийн эсрэг талынхандаа өршөөл үзүүлэхийг Путин зөвшөөрөв. Тэд одоо Путинд өмнөх үеийн бэлгэдэл гэж байх шаардлагагүй. Баривчлагсад тэртэй тэргүй удалгүй чөлөөлөгдөх байсан. Ходорковский ирэх наймдугаар сард, Толоконникова гуравдугаар сард чөлөөлөгдөхөөр байсан юм. Өршөөлийн дагуу тэд хэдэн сарын өмнө чөлөөлөгдсөн. Харин Путин өршөөнгүй ерөнхийлөгчийн дүртэй боллоо. Хамгийн амжилттай нь энэ жилдээ Путин дахин нэг эерэг оноотой боллоо. Энэ нь улс төрд өөрчлөлт авчрахгүй нь  ойлгомжтой.

Инго Маннтойфель, DW-ийн орос редакцийн ерөнхий редактор, Зүүн Европыг салбарын удирдагч.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж