Дасслерийн гэр бүлийн гишүүн PUMA

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Дасслерийн гэр бүлийн гишүүн PUMA

Спортын шилдэг брэнд хэрхэн үүссэн тухай сонирхолтой мэдээлэл хүргэе.

Дэлхийн нэгдүгээр дайны дараахан буюу 1920 онд Дасслерийн гэр бүл Dassler нэртэй гутал үйлдвэрлэхээр болжээ. Энэ гэр бүлийнхэн гэрийн шаахай, дайны үеэр гэмтсэн тахир дутуу тамирчдад зориулсан бэлтгэлийн тусгай гутал үйлдвэрлэж байжээ. Гутлын улыг машины хуучин дугуйнаас зүсэн авч, дээд талыг хэрэггүй болсон цэргийн хувцаснаас эсгэдэг байж. Ингээд 1924 он гэхэд “Ах дүү Дасслерүүдийн гутлын үйлдвэр” байгуулагдав. Ах Адольф Драсслер нь тайван, дөлгөөн зантай үйлдвэрлэгч байсан бол дүү Рудольф  Дасслер нь идэвхтэй, дайчин, нийтэч худалдагч байлаа.

Жилийн дараа Адольф нь дэлхийн хамгийн анхны хадаастай пүүзийг зохион бүтээж үйлдвэрлэсэн юм. Хөлбөмбөгийн пүүз  үнэхээр амжилттай болсон болохоор гимнастикийн шахайны хамтаар Дасслерүүдийн үндсэн бүтээгдэхүүн болжээ. Гэвч 1948 онд эцэг нь нас барсны дараа ах дүү хоёр түнжин хагарч, тус тусдаа ажиллах болсноор “Адидас”, “Пума” гэсэн хоёр компани байгуулагджээ.

“Пума” брэнд нь бүх төрлийн спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэдгээс гадна авто спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэгээрээ онцгой юм. Формула 1 уралдааны "Ferrari" "BMW" болон "Mersedes Benz Petronas" багуудыг ивээн тэтгэн, тэдний лого бүхий хувцас, гуталнуудыг үйлдвэрлэх эрхийг авдаг байна.

Тус брэндийг албан ёсоор Монголд “MMFC” ХХК оруулж ирж байгаа бөгөөд Улаанбаатар их дэлгүүрийн 3-р давхарт байрладаг. Та ЭНД  дарж, дэлхийн брэнд PUMA-тай нэгдэж, шинэ загварын пүүзны эзэн болоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж