“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн гэргий Гаагаа буюу Г.Ганбаяр өнөөдөр амаржиж хүүтэй болжээ. Түүний төрсөн өдөр өнөөдөр бөгөөд бүл нэмж давхар баяр тохиосон байна. Хөөрхөн хүү нь хорвоод мэндэлсэн баярт мэдээг тэрбээр “Төрсөн өдөрт минь хүү төрүүлж бэлэг барьсан хайрт ханьдаа маш их баярлалаа. Төрсөн өдрөөр минь төрсөн хүүдээ баярлалаа. Хос баярыг минь хуваалцсан түмэн олондоо асар их баярлалаа. Мөнх хөх тэнгэртээ баярлалаа. Хурай хурай” хэмээн баярынхаа сэтгэгдлийг цахим хуудсандаа бичжээ. “Харанга”-ын Лхагваагийн гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.
С.ОЮУ