
Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэсч байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагдчны амралтыг хугацаанаас нь урагшлуулах, нийслэл болон хөдөө орон нутгийн сурагчдыг харилцан адилгүй амраахаар шийдвэрлээд байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн бага ангийнхан энэ сарын 21-ээс буюу өнөөдөрөөс эхлэн таван долоо хоног амрах бол дунд ангийнхан ирэх сарын 4-өөс гурван долоо хоног амарна. Харин ахлах ангийнхан ирэх сарын 11-26-ныг хүртэл хоёр долоо амрах юм. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд бага ангийнхан ирэх сарын 11-нээс дөрвөн долоо хоног, дунд ангийнхан ирэх сарын 25-наас хоёр долоо хоног, ахлах ангийнхныг ирэх сарын 1-нээс хоёр дугаар сарын 9-ний хооронд амраахаар болжээ.
Сурагчдын гуравдугаар улиралын амралтаар бүх сурагчдыг 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амраахаар болсон байна.
С.ОТГОН