
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны отгон хуралдааныг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар товлолоо. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн Өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ болон Цахилгаан дамжуулах үндэсний ТӨХК-д газар эзэмшүүлэхийг зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний хөлсний тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ юм байна.
О.САР