Тавантолгойн хувьцаа буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцаа буурчээ

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 27 хувьцаат компанийн 31737 ширхэг хувьцааг арилжжээ. Долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийт 121 хэлцэл хийгдэж, нийт 50 сая 71 мянга 32 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна. ТОП-20 индекс 16736.67 нэгж болж, өмнөх өдрөөсөө 126.57 нэгжээр буюу 0.76 хувиар өсчээ.

Энэ өдөр “Баянгол зочид буудал”ХК 15 хувь, “Улсын их дэлгүүр”ХК 8.98 хувь, “Төмрийн завод”ХК 8.7 хувиар хувьцааны ханш нь өсч, бусад компаниудаа тэргүүлсэн юм. Харин “Тавантолгой”ХК 3.65 хувь, “Дөрвөн Уул”ХК 1.34 хувь, “Би Ди Сек”ХК 0.99 хувиар хувьцаа нь хамгийн бууралттай арилжигдсан байна.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж