
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 36 компанийн удирдлага хуурамч падаан тараасан, татвараас зайлсхийж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр компаниуд дотор санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудаас гадна барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гурван булаг сод”, “Монгол цонх”, “Азийн ирээдүү” зэрэг томоохон компаниуд падаан хуурамчаар үйлдсэн хэргээр шалгагдаж байна.
Доорх зөрчилтэй компаниудаас падаан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд сануулжээ.
Хуурамч падаан тараасан компаниудын нэрс:
- ААЦЭ
- Аз Кэнсэцү
- Азийн ирзэдүй
- Арвит
- Валверус
- Говийн хөх од
- Гурван булаг сод
- Дапайдорж
- Дархан наран сүлд
- Дөрвөн гангууд
- Жүн Те Монгол
- Жэрсс
- Зэв зургаадай
- Ломекс
- Мандал-Өргөх
- МГМ
- Монгол цонх
- Номын дорнод
- Оюуны ундраа
- Өндөр бор цэцэг уул хайрхан
- Суут оюу
- Сэлэнгийн төгөл
- Төгөлдөргуалин
- Төгс-Үчинбэр
- Түмэнхишиг сайхан
- Тэгшсайхан хүсэл
- Тэлмэнтэнгэр
- Тэмээн цохио
- Тэсрэлтгал цог
- Тэсрэлтзэв
- Цэцэгт рашаан
- Эм ай ти ар эй
- Би би си эм
- Хаан шилтгээн хатан сэнтий
- Хорхой зуут
- Хүслэнт хулан
С.ОТГОН