Т.Ариунаа Рагутай муудалцжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.21-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа Рагутай муудалцжээ

Сүүлийн үед Рагу гэж Энэтхэг гаралтай, Сингапурын иргэншилтэй нөхөр рок попын тогоонд багтаж, “амьд бурхан” мэт хүндлэгдэх болсон.  Тэрбээр МУГЖ Ж.Алтанцэцэгийн “Просаунд” студид ажиллаж, “Universe best songs” наадмыг хамгийн удаан шүүж байгаа шүүгчээр тодорсон. Гэтэл сүүлийн үед Рагугийн талаар таагүй мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэр даруйд Рагу нутаг буцсан гэх мэдээлэл цацагдаж байв. Харин шүүгчийн ширээнд хамтдаа сууж асан МУГЖ Т.Ариунаа  Рагу нарын хооронд таагүй харилцаа үүссэн бололтой Т.Ариунаа “Рагу гэж нөхрийг Монголын хилээр дахиж бүү алхуул” хэмээн ихэд уурсангүй хэлсэн гэнэ шүү.  Учир нь тэд дуучин Ж.Алтанцэцэгийн студи дээр сууж байхдаа маргалдаж, Рагу “Чи бол хуурамч хүүхэн. Надад огт таалагддаггүй. Яг одоо эндээс гар. Би ажлаа хийлээ” хэмээн хөөсөн гэлцэж байна. Тиймээс ч Т.Ариунаа дургүй нь хүрсэн бололтой, ийн хэлсэн гэсэн шүү.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж