Ноён Бан Ги Мүн захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Ноён Бан Ги Мүн захидал илгээжээ

Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн улс орнуудад хандан захидал илгээсэн байна.
Тэрбээр захидлынхаа эхэнд цэнхэр гаригийн тэрбум гаруй хүн ядуурал болон хуурайшилтын эрсдэлд амьдарч байгаа тул дэлхий нийтээрээ цөлжилттэй тэмцэх талаар Мянганы хөгжлийн зорилтод тодорхой тавигдсан шаардагыг биелүүлэхээр хичээж байгааг онцлоод  “Үргэлжийн хуурайшил, өлсгөлөн, ядуурал нийгэмд ачаалал үүсгэснээр сөрөг үр дагавартай шилжилт хөдөлгөөн дагуулж, эцэстээ улс төрийн болон зэвсэгт хүчний зөрчил үүсгэж байна” хэмээн дэлхий дахинд анхааруулжээ.

Одоогийн байдлаар дэлхийн газар нутгийн дөрөвний гурван хувь нь цөлжсөн шинжтэй болж, өнгөрсөн 40 жилд дэлхийн ургацын гуравны нэг нь хуурайшилтын улмаас дахин ургахгүй болтлоо үржил шимээ алдсан тухай мөн дурдсан байна.

Тэрбээр цааш нь“Бид цөлжсөн газрыг нөхөн сэргээснээр хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт болон ядуурлын түвшинг хянана. Мөн Мянганы хөгжлийн зорилтын зорилтуудыг биелүүлэх явцыг хурдасгана. Тиймээс энэ өдөр цөлжилт, газрын доройтол болон гангийн нөлөөг бууруулахтай тэмцэнэ гэдгээ дахин баталж, хөрсний үржил шимийг сайжруулахаар ажиллах болно” гэж захидлаараа дамжуулан албан ёсоор мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж