Оны шилдэг төрийн байгууллагын сайт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Оны шилдэг төрийн байгууллагын сайт шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn сайт “Online media awards-2013”–аас "Оны шилдэг төрийн байгууллагын сайт"-аар шалгарлаа.

Мэдээллийн сайтуудын ассоциацаас анх удаа “Online media awards-2013” цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг  зохион байгуулж өчигдөр дүнгээ гаргасан байна.  Энэхүү шалгаруулалтад нийт 11 номинациар нэр дэвшүүлж, онлайнаар санал авсан бөгөөд эхний шалгаруулатад номинаци тус бүрд шилдэг 3 нэр дэвшигчийг шалгаруулжээ. Харин шилдгүүдийг ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн 200 орчим зочдоос мессежээр санал авснаар тодруулсан байна. "Оны шилдэг төрийн байгууллагын сайт"-д УИХ-ын Тамгын Газрын www.parliament.mn,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn,  Монгол Улсын Засгийн газрын www.1111.mn нэр дэвшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын www.ulaanbaatar.mn шилдгээр шалгарсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж