НИТХ-ын отгон хуралдаан энэ сарын 26-нд болно

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

НИТХ-ын отгон хуралдаан энэ сарын 26-нд болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 14-р ээлжит хуралдааныг зарлах тухай, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны отгон хуралдааныг 12 сарын 26-ны өдрийн 09 цагт хуралдуулахаар товлолоо. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн Өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ болон Цахилгаан дамжуулах үндэсний ТӨХК-д газар эзэмшүүлэхийг зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний хөлсний тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж