
Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргалаа. Уриалгад “Шинэ оны босгон дээр оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал урамшил, өргөмжлөл олгох ажиллагаа зохион байгуулдаг билээ. Шагнал урамшил, өргөмжлөл олгох байгууллага, аж ахуй нэгжийг шалгаруулахдаа хүний эрхийн асуудлыг нэг шалгуур үзүүлэлт болгохыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалж байна” гэжээ.
С.ОТГОН