Манилагийн онгоцны буудалд гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Манилагийн онгоцны буудалд гал нээжээ

Филиппиний нийслэл Манила хотын нисэх онгоцны буудалд өнөөдөр /ХII.20/ зэвсэгт этгээдүүд гал нээж, дөрвөн хүний амийг хороосон байна. Хохирогчдын дунд Филиппиний өмнөд хэсгийн Лабанган хотын дарга Укол Талумпа байгаа аж. Филиппиний албаныхны мэдээлснээр Лабанган хотын дарга нисэх онгоцны буудлын гадна зогсч байх үед мотоцикл хөлөглөсөн зэвсэгт этгээдүүд гал нээсэн гэнэ. Одоогоор зэвсэгт халдлагын зорилго болон хэдэн гэмт этгээд байсан  нь тодорхойгүй байна. Хэргийг Манила хотын цагдаагийн газар мөрдөн шалгаж байна хэмээн ВВС-д мэдээлжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж