Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан ч дөнгөж сая эхэллээ. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган ажлын байрыг шинээр бий болгох зорилт тавьсан байна. Тухайлбал, энэ онд 49 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсан нь биелж буй аж. Ажлын байрыг шинээр бий болгохдоо Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэж, аж ахуйн нэгжид шууд зуучлах. Ингэхдээ хоёр төрлийн сургалтаар дамжуулж мэргэжилтэй ажилтныг бэлтгэж байгаа аж. Тодруулбал, иргэдийг урт, богино хугацааны мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулж бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлснээр суралцагчдын тоо жилийн дотор 24 мянгад хүрчээ. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм байна. Өмнө нь жилдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоо жилдээ 11 мянгад хүрдэг байсантай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж.

Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд энэ онд 3600, ирэх онд 4000, 2016 онд 4500 ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсан байна. Түүнчлэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудтай уяж ирэх онд 34181, 2015 онд 36070 ажлын байрыг шинээр бий болгох зорилт тавьсан тухай Ерөнхий сайд онцоллоо. Мэдээлэл үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж