Төрсөн хүүгээ хөнөөсөн МоАХ-ны анхдагчдын нэг Г.Бошигтын гомдлыг өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцлээ. Түүнд анхан давж заалдах шатны шүүхээс оноосон 10 жил, нэг сарын хорих ялыг Дээд шүүх хэвээр баталсан байна.
Г.Бошигт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд буюу гэртээ өөрийн төрсөн хүү Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээжинд хутгалж, амь насыг нь хөнөөсөн юм.
С.СҮРЭН