Тэгвэл 66 кг-ын жинг олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг 1830 оноогоор тэргүүлсэн хэвээр байна. Харин С.Мияарагчаагийн рейтинг 11 дүгээр байр хүртэл ухарлаа. Үүнээс гадна 73 кг-ын жинг олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир тэргүүлэв. Түүний хувьд 1991 оноотойгоор тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан бол түүний араас өдгөө манай улсад хамтарсан бэлтгэлд оролцож байгаа Бельгийн жүдоч Дирк ван Тихел, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар нэхэж байна. Шохей Оно, Элмонт Дэкс нар эхний тавд багтлаа. 81 кг-ын жинд манай улсаас хамгийн өндөр чансаатай байгаа нь олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар. Тэрээр шинэ чансаагаар 12 дугаарт эрэмбэтэй болов. 90 кг-д Х.Цогтгэрэл 53 дугаарт бичигдсэн нь энэ жинд барилддаг монгол жүдочдын хамгийн өндөр амжилт болж байна. Харин сүүлийн хоёр ч тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн олимпийн аварга Н.Түвшинбаяр чансаандаа 500 оноо нэмсэнээр 11 дүгээр байр хүртэл дэвшлээ. Тэгвэл олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн 14 дүгээрт жагсчээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинг Монголын жүдочдоос олон улсын хэмжээний мастер Б.Сугаржаргал тэргүүллээ. Түүний хувьд дэлхийн чансаагаар 22 дугаар байрт бичигдэв.
Эмэгтэйчүүдийн хамгийн бага жингийн чансааг Бразилийн Сара Менезес тэргүүлсэн хэвээр байгаа бол олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг дэд байрт, Г.Отгонцэцэг долдугаарт эрэмбэтэй байна. 52 кг-д А.Цолмон ес, гавьяат тамирчин М.Бундмаа 13, олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ 18 дугаарт жагсав. Харин 57 кг-д Д.Сумъяа дөрөвдүгээр байрт байгаа юм. 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнчимэг 13, Ц.Цэрэннадмид 18 дугаарт байр эзэлжээ. Барилдаанаасаа чөлөө аваад буй Ц.Мөнхзаяагийн чансаа 47 дугаар байр хүртэл ухарсан. 70 кг-д манай улсыг ганцаараа шахам төлөөлдөг Ц.Наранжаргал шинэ чансаагаар 15 дугаар байрт бичигдлээ. Харин -78 кг-д Б.Мөнхтуяа 21, П.Лхамдэгд 38 дугаарт жагссан бол +78 кг-д О.Жавзмаа 24 дүгээрт эрэмбэтэй байна.