Автокар (Монгол) сэтгүүлийн тухай

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Автокар (Монгол) сэтгүүлийн тухай

Автокар нь Британи улсын Haymarket Motoring Publications Ltd компаниас эрхлэн гаргадаг автомашинысэтгүүл юм. “Машины тухай дэлхийн хамгийн эртний сэтгүүл юм” хэмээн тэд хэлэх дуртай.

Эхний дугаарыг Iliffe and Sons Ltd компани “өөрөө хөдлөгч механик тээврийг сонирхох нь” Автокар нэрийн дор 1895 оны 11-р сарын 02-нд анххэвлэн гаргажээ. Яг тухайн үед Их Британи даяар ердөө зургаа эсвэл долоон машин л байсан гэж үздэг.

1928 онд Austin 7 Gordon England Sunshine Saloonнэртэй машиныг туршсанааравтомашины түүхэнд замын сорилыг шинээр зохион бүтээсэн гэж Автокар сэтгүүл тооцогддог.

Манай Монгол улс ердийн хөсгийг тээврийн хэрэгсэл болгон ашиглахаа болиод нэгэн зууныг үдсэн өнөөгийн үед автомашины сэтгүүл зүйг хөгжүүлэх шаардпага үүсч байна.
 
Харин бид мотор үйлдвэрлэгч биш хэрэглэгчид. Үүний зэрэгцээ бидний хамгийн гол хэрэглээ болсон автомашины тухай сонирхолтой нийтлэл гэрэл зургууд, залуусын сонирхлыг татах шинэ спорт загварын автомашинуудын танилцуулга, бизнесмен ажил хэрэгч хүмүүст зориулсан тансаг зэрэглэлийн суудлын автомашинуудын тухай мэдээ нийтлэлүүдийг бид дэлхий нийтээс хоцролгүй эх хэл дээрээ унших боломжтой болсныг та бүхэнд сонордуулахад туйлын баяртай байна.

Мөн автомашинтай холбоотой фото зургийн үзэсгэлэн, аялал, АВТОКАР клуб зэрэг үйл ажиллагааг сайн үйлсийн төлөө зориулан ажиллуулах юм.

Шинэ, хуучин автомашин, түлш бензин, тос тосолгоо, жолоодлого, аюулгүй байдал, химийн бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ угаалга, дрифт шоу, суудлын бүрээс, дугуй, сэлбэг , аккумулятор гээд олон тэр бум төгрөгөөр хэмжигдэх Монголын том зах зээлд оюуны өмчийг дээдэлсэн автомашины анхны онцгой зөвшөөрөлтэй сэтгүүл ийнхүү мэндэллээ.

Бид бүгд сэтгүүлийн уншигч, захиалагч нартаа зориулан FORMULA-1, NASCAR зэрэг олон улсын автомашины уралдаануудыг үзэх эрхээр шагнана. Мөн үүнээс гадна захиалагч бүртээ АВТОКАР сэтгүүлийн логотой бэлэг дурсгалын зүйлийг гардуулах болно.

Зар сурталчилгаатай холбоотой асуудлыг: Autocar@autocar.mn
Захиалгатай холбоотой асуудлыг: info@autocar.mn мөн 70155679 утсаар холбогдож лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж