Шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар “Бидний тэмцэл намын дотоод асуудал мэт болов ч үнэндээ тийм биш юм. Энэ бол ардчиллыг өмчилж авсан бүлэглэлтэй хийж буй тэмцэл. Д.Сосорбарам гавьяатын хэлсэн үг өнөөдөр Дархан-Уул аймагт байгаа бодит жишээ. МАН засгийн эрх барьж байхад авлигачид шургалж орж ирснээс элгээрээ хэвтсэн. Ардчилсан нам МАН-ын алдааг давтах ёсгүй. АН эрүүл тунгалаг, дотоод ардчилалтай байж гэмээнэ авлигачид, эрүүгийн элементүүдийг намд шургалж, улс төрийн эрхэнд гарах боломжийг хаана. Дарханы АН ийм сул дорой, хэдхэн бүлэг хүний өмч болчихсон байхад 2016 он, 2020 онд эрүүгийнхэн Дарханы АН-ын хороогоор дамжиж улс төрд орохыг үгүйсгэхгүй. Тийм учраас өөрчлөлт шинэчлэлт яг өнөөдөр хэрэгтэй байна” гэв.
Шинэчлэх хөдөлгөөнийхнээс одоогоор өлсгөлөнд оролцохоо илэрхийлсэн 11 хүн байгаа бөгөөд хөдөлгөөний удирдлагуудын зүгээс аль болох ахмад настан, эмэгтэйчүүдийг өлсгөлөнд оролцохгүй байхыг сануулсан аж.