Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгджээ

Монголбанк энэ оны эхний 11 сарын байдлаар алт үйлдвэрлэгчдээс 5739,9 кг алт худалдаж авчээ.  Өнгөрсөн оны мөн үед 3227,1 кг алт худалдан авч байсан бөгөөд энэ жил Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгджээ. Өнгөрөгч онтой харьцуулахад худалдаж авсан алтны хэмжээ 77 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр алт олборлогч компаниуд энэ оны эхний 11 сард 8457 кг алт үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт үйлдвэрлэл 53,2 хувиар өссөн байна. Одоогоор нийт олборлосон алтны 70 орчим хувийг Монголбанкинд тушаагаад байгаа аж.

О.САРНАЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж